Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-07-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзав


Densmaa 2024-05-17 11:05

Төлөөлөгчид АНУ-аас Монголд малын нэмэлт тэжээл, хүнсний бүтээгдэхүүн импортлох сонирхолтойгоо илэрхийлж, АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахад бэлэн байгааг онцлов

      ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж тэргүүтэй төлөөлөгчид АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын мал аж ахуйн салбарын одоогийн байдал, өнгөрсөн зудын гамшиг болон 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл өгч, хоёр улсын хооронд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, АНУ-ын аж ахуйн нэгжүүдийг манай оронд 10 дугаар сард ирүүлэх талаар санал солилцлоо. Мөн төлөөлөгчид АНУ-аас Монголд малын нэмэлт тэжээл, хүнсний бүтээгдэхүүн импортлох сонирхолтойгоо илэрхийлж,  АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахад бэлэн байгааг онцлов.

Үзсэн: 2851

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна