Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-07-2024
монгол

Шинэ мэдээ

“Азийн тэсвэртэй хотууд” төсөл хэрэгжинэ


Densmaa 2024-05-17 11:05

Төсөл хэрэгжсэнээр ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, дэд бүтцийн чанар хүртээмжийг нэмэх ач холбогдолтой

      АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Азийн тэсвэртэй хотууд” төсөл хэрэгжих гэж байна. Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдэх чадавхыг бэхжүүлэх зорилготой. Гурван жилийн хугацаанд хэрэгжих тус төсөл нь хотын тогтвортой хөгжлийг дэмжих, нүүрстөрөгчийн ялгарал багатай дэд бүтцийг нэмэх, байгаль орчинд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх замаар хотод тулгарч буй олон талт асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхжуулах, дэд бүтцийн чанар хүртээмжийг нэмэх ач холбогдолтой гэлээ.

Үзсэн: 2946

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна