Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-10-2024
монгол

Шинэ мэдээ

УДЭТ-ын уран бүтээлчид 2024 оны дөрөвдүгээр улиралд хоёр жүжиг шинээр толилуулахаар болсон байна


Densmaa 2024-06-17 12:06

Б.Цогнэмэхийн зохиол "Тэнгэрийн хүү". Найруулагчаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй

       УДЭТ-ын уран бүтээлчид 2024 оны дөрөвдүгээр улиралд хоёр жүжиг шинээр толилуулахаар болсон байна. Эхнийх нь Б.Цогнэмэхийн зохиол "Тэнгэрийн хүү".  Найруулагчаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. 2011 онд буюу Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан Б.Цогнэмэхийн зохиол "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжгийг олны хүртээл болгосон түүхтэй. Тодруулбал, УДЭТ-ын 80 жилийн ойгоор 2011 оны аравдугаар сарын 28-нд нээлтээ хийж байсан юм. Тэгвэл энэхүү уран бүтээлийг 2024 онд шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин сэргээж үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж буй юм байна. Хоёр дахь нь Францис Веберийн "Тэнэгүүдийн оройн зоог" инээдмийн жүжиг байх юм. Уг жүжгийн найруулагчаар М.Батболд ажилаж буй.

Үзсэн: 3272

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна