“Sagsai Golden Eagle” бүргэдийн баяр энэ сарын 17, 18-ны өдөр болно
Тус фестивальд ирсэн зурагчид "Сайн зураг авч Монголыг дэлхийд сурталчилж байгаа нь энэ баярын бас нэг чухал тал" гэдгийг зохион байгуулагчид онцолж байна
Баян-Өлгий аймгийн Сагсай суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Sagsai Golden Eagle” бүргэдийн баяр энэ сарын 17, 18-ны өдөр болно. Гадаад, дотоодын аялагчдад казах түмний шувуулах соёл, өв уламжлал, нүүдэл, таван хошуу мал, гар урлал, оёдол, хатгамал болон адуу тахлах, сургах үйл явцыг харуулж, гэрэл зураг авах, видео бичлэг хийх боломж олгодог. "Баян-Өлгий аймгийн Сагсай сум нь хамгийн олон бүргэдчинтэй. Тус бүргэдийн баярт орон нутгийн Бүргэдийн холбоод болон иргэдийн оролцоо их байдаг. 2018 оноос зохион байгуулж буй “Sagsai Golden Eagle” бүргэдийн баярыг ирж сонирхдог гадаадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тус фестивальд ирсэн зурагчид сайн зураг авч Монголыг дэлхийд сурталчилж байгаа нь энэ баярын бас нэг чухал тал" гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Үзсэн: 8750
Tweet