Хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадад Монголын баг оролцож, мөнгөн медаль хүртлээ
Нийслэл хотын түгжрэл, агаар болон хөрсний бохирдол мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар санал солилцлоо
Бүгд Найрамдах Болгар Улсад зохион байгуулсан хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадад Монголын баг оролцож, мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн Саудын Арабын Хаант Улсад болсон хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадад оролцсон нэг сурагч алт, нэг сурагч хүрэл медаль хүртсэн байна. УИХ-ын бүлгийн гишүүд дээрх олимпиадад оролцсон сурагчдад баяр хүргэн, эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах хиймэл оюуны салбарын түүчээлэгчид болохыг хүслээ. Мөн удирдан бэлтгэсэн багш нарын оролцоо, заах арга барилыг онцолж, энэ салбарыг Монгол Улсад хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэв. Уулзалтаар тус бүлгийн гишүүд төрийн үйл ажиллагааг хиймэл оюун ухаан ашиглан илүү ухаалаг, үр дүнтэй болгох, нийгмийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжуудын талаар багш сурагчидтай ярилцсан юм. Тухайлбал, нийслэл хотын түгжрэл, агаар болон хөрсний бохирдол мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар санал солилцлоо.
Үзсэн: 3326
Tweet