Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 09-10-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн банкны Хятад, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал Мара Уорвик нарыг хүлээн авч уулзав


Densmaa 2024-09-27 11:09

Монгол Улсын Засгийн газар хүний хөгжлийг нэн тэргүүнд тавьж байгааг Дэлхийн банкны төлөөлөл сайшааж хүний нөөц, төрийн албан хаагчдыг чадавхжуулахад хамтарч ажиллах боломжтой гэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн банкны Хятад, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал Мара Уорвик нарыг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. Ерөнхий сайд Дэлхийн банктай хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байдагт талархаад хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан, хэрэгжиж эхлээд байна. Хөгжлийн 14 мега төсөл хэрэгжүүлж, нийгэм эдийн засгийн 14 реформыг хийхээр төлөвлөсөн. Тэр дундаа ойрын хугацаанд эрчим хүчний реформ хийнэ. Мэргэжлийн экспертүүдийн дэмжлэг хэрэгтэй байгаа. Үүнд Дэлхийн банктай хамтарч ажиллах саналаа илэрхийллээ. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр уулзалтын үеэр хамтарсан Засгийн газар агаарын бохирдлыг бууруулж, түгжрэлийг сааруулахад анхаарч ажиллана. Энэ зорилтын хүрээнд Хөшигийн хөндийд  дагуул хот байгуулж байна. Дагуул хотын бүтээн байгуулалтад Дэлхийн банктай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Дэлхийн банк хамтарсан Засгийн газрын зорилт, бодлогын тэргүүлэх чиглэлийг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар хүний хөгжлийг нэн тэргүүнд тавьж байгааг Дэлхийн банкны төлөөлөл сайшааж хүний нөөц, төрийн албан хаагчдыг чадавхжуулахад хамтарч ажиллах боломжтой гэлээ.

Үзсэн: 3466

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна