"United Airlines" Монгол Улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна
2023 онд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад хийсэн айлчлалаар яригдсан шууд нислэг ийнхүү товлосон хугацаандаа бодит ажил болж байна
Монгол Улсын АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу "United Airlines" манай улс руу нислэг үйлдэхээр болжээ. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим хуудсандаа "АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээр хэрэгжиж эхлэв. АНУ-ын агаарын гол тээвэрлэгч, дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани "United Airlines" 2025 оны 5 дугаар сарын 01-нээс Монгол Улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа албан ёсоор зарлалаа. 2023 онд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад хийсэн айлчлалаар яригдсан шууд нислэг ийнхүү товлосон хугацаандаа бодит ажил болж байна. Агаарын тээврийн хэлэлцээрт оролцсон бүх хүнд талархал илэрхийлье" хэмээн бичжээ.
Үзсэн: 1465
Tweet