Сан сити хотод пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Монголын тамирчид Пауэрлифтингийн ахмадын ДАШТ-ээс нийт таван алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ
Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Сан сити хотод пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн М4 ангиллын 66 кг-ын жинд Ш.Пэрэнлэй суулт болон шахалт, таталтын төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга боллоо. Мөн М4 ангиллын 74 кг-ын жинд гавьяат тамирчин С.Энхбат суултын төрөлд 265 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 157.5 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 245 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчид Пауэрлифтингийн ахмадын ДАШТ-ээс нийт таван алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.
Үзсэн: 1936
Tweet