Таеквондогийн Дэлхийн цомын тэмцээн боллоо
Монгол Улсын баг тамирчид нийт 46 алт, 33 мөнгө, 30 хүрэл медалийн эзэд болж, багийн дүнгээр 30 орноос 3-р байрт шалгарчээ
Узбекистан улсын Ташкент хотод ITF Таеквондогийн Дэлхийн цомын тэмцээн боллоо. Бага нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгч болон мастер ангиллуудаар явагдсан энэ тэмцээнд Монгол Улсаас Олон улсын хоёр шүүгч, таван дасгалжуулагч, 82 тамирчинтай оролцсон байна. Монгол Улсын баг тамирчид нийт 46 алт, 33 мөнгө, 30 хүрэл медалийн эзэд болж, багийн дүнгээр 30 орноос 3-р байрт шалгарчээ.
Үзсэн: 824
Tweet