Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Цаатан иргэдийн аж амьдралтай танилцлаа


Densmaa 2025-03-26 10:03

2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тайгад 123 өрхийн 189 цаатан иргэд цаа маллан амьдардаг судалгаа гарчээ

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Цагааннуур сумын Зүүн тайгад цаа маллан амьдарч буй цаатан иргэдийн аж амьдралтай танилцлаа. Энэ үеэр Цаатан иргэд тулгамдаж буй асуудал байна гэдгийг хэлж байлаа. Тухайлбал цааны бэлчээр муудсан.  Ихэнх нутаг тусгай хамгаалалтад байдаг тул цааг өвстэй газар бэлчээж маллахад хүндрэлтэй. Цаатан иргэд зуны улиралд цааны бэлчээр дагаад тайгад гарчихдаг учраас  төрийн үйлчилгээ авахад бэрхшээлтэй байдаг. Мөн  залуучуудад соёл хүмүүжлийн ажил явуулах шаардлагатай зэрэг асуудалд анхаарч ажиллаж, шийдвэрлэж өгөхийг хүсэж байлаа. Засаг дарга Л.Төмөрбаатар хоймор нутгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийг маллан амьдарч буй цаатан иргэдийн амьдрал ахуйг дэмжин ажиллана. Ялангуяа үндэсний цөөнхийн өв соёлыг хадгалж үлдэх, төрийн үйлчилгээг алслагдсан бүс нутагт амьдарч байгаа цаатан иргэдэд хүртээмжтэй түргэн шуурхай хүргэх тал дээр анхаарч ажиллах болно гэдгийг хэллээ. Хөвсгөл аймаг 2023 онд 2931 цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 2765 толгой цаа тоолуулж 5,7 хувиар цөөрсөн байна. Тус аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тайгад 123 өрхийн 189 цаатан иргэд цаа маллан амьдардаг судалгаа гарчээ.

Үзсэн: 3798

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • Fantastic stuff, Appreciate it! casino en ligne francais Amazing facts, Regards. casino en ligne francais Fine write ups Thank you! casino en ligne You said it well. meilleur casino en ligne Fine postings With thanks! casino en ligne fiable Kudos. Quite a lot of facts. meilleur casino en ligne Regards! Useful stuff. casino en ligne fiable Thank you, Loads of advice. casino en ligne Nicely put. Kudos! casino en ligne fiable You have made your point. casino en ligne fiable