Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Торгоны зам” олон улсын авто ралли гурав дахь удаагаа болно


Densmaa 2025-04-30 02:04

Энэ жилийн уралдаанд оролцох тамирчид Монгол Улсын үндэсний үнэт зүйл, бахархал, хүсэл тэмүүллийг шингээж нэгдсэн стратегийн хүрээнд боловсруулсан “Go Mongolia” брэндийг сурталчилж буй

Монгол, ОХУ, БНХАУ, Казахстаны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг “Торгоны зам” олон улсын авто ралли гурав дахь удаагаа буюу ирэх долоодугаар сард болох гэж байна. Тодруулбал, ОХУ-ын Эрхүү хотоос долоодугаар сарын 12-нд гараагаа эхлэн Байгаль нуур, Улаан-Үдээр дайрч, Монголын Улаанбаатар-Баянхонгор-Говь-Алтай-Ховд аймгийн нутгаар дамжин өнгөрөхөөр маршрут гарсан байна. Улмаар ОХУ-ын Горно-Алтайскийд долоодугаар сарын 22-нд барианд орох юм. Энэ жилийн уралдаанд оролцох тамирчид Монгол Улсын үндэсний үнэт зүйл, бахархал, хүсэл тэмүүллийг шингээж нэгдсэн стратегийн хүрээнд боловсруулсан “Go Mongolia” брэндийг сурталчилж буй. Манай улсын байгалийн өвөрмөц тогтоц бартаат замын уралдаанд хамгийн тохиромжтой байдгийг зохион байгуулагчид онцлов. Энэхүү уралдаан Монгол Улс, ОХУ-ын аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх, Монгол Улсыг олон улсад сурталчлах ач холбогдолтой. “Торгоны зам” олон улсын ралли уралдааныг 2009 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн уралдаанд 20 орны 100 гаруй тамирчин оролцож, уралдааны шууд дамжуулалтыг дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 200 сая хүн үзсэн байна.

Үзсэн: 1138

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна