Дундговь аймагт аялал жуулчлалын хоёр эвент зохион байгуулна
“Адууны өв соёлын баяр” нүүдэлчин түмний адууны өв соёлыг сурталчлан таниулдаг онцлогтой
2025 онд Дундговь аймагт аялал жуулчлалын хоёр эвент үйл ажиллагааг уламжлал ёсоор зохион байгуулна. Тодруулбал, 5 дугаар сарын 24-25-нд Өлзийт сумын Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газарт “Сэтгэшгүй оддын чуулган”, 9 дүгээр сарын 10-11-нд Бага газрын чулуу байгалийн үзэсгэлэнт газарт “Адууны өв соёлын баяр”-ыг зохион байгуулах юм. “Сэтгэшгүй оддын чуулган”-ы онцлог нь од ажиглахад нэн таатай бүс болох Монголын говийн хязгааргүй хээр нутагт одон орныг ажиж танин мэдэх, Цагаан суварга, Дэл уул зэрэг байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газраар аялан, түүх соёлтой танилцах боломжийг олгон аялагчдад оюун санаа, амралтын сайхан мэдрэмж төрүүлэхэд чиглэгддэг. Харин “Адууны өв соёлын баяр” нүүдэлчин түмний адууны өв соёлыг сурталчлан таниулдаг онцлогтой.
Үзсэн: 1479
Tweet