“Их дуулга” ангиллын тэмцээний тав дахь цуврал Тажикистаны Душанбед боллоо
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлага дор 17 жүдоч оролцсоноос хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай тэмцээнээ өндөрлөв
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээний тав дахь цуврал Тажикистаны Душанбе хотод болж, манай улс таван медаль хүртлээ. Тодруулбал, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлага дор 17 жүдоч оролцсоноос хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай тэмцээнээ дуусгаж, багийн нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт жагсав. Энэ оны тав дахь их дуулгын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 63 кг-д Б.Ганхайч нар алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр мөнгө, 60 кг-д Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Номинзул нар хүрэл медаль хүртсэн байна.
Үзсэн: 1201
Tweet