Турк Улсын Эгэ их сургуулийн “Арьс ширний инженер” ангийн профессоруудтай уулзав
Эгэ их сургуулийн “Арьс ширний инженер” ангийг амжилттай төгссөн монгол залуус нутагтаа ирж салбартаа манлайлан ажиллаж байгааг энэ үеэр дурдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай Бүгд Найрамдах Турк Улсын Эгэ их сургуулийн “Арьс ширний инженер” ангийн профессор, доктор Бэхзат Орал Битлиси тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Турк улс арьс шир, текстилийн салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг, ялангуяа Эгэ их сургуулийн арьс шир инженерийн ангийн багш нар нь үйлдвэр, парк, цэвэрлэх байгууламжуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тухай танилцуулав. Эгэ их сургуулийн “Арьс ширний инженер” ангийг амжилттай төгссөн монгол залуус нутагтаа ирж салбартаа манлайлан ажиллаж байгааг энэ үеэр дурдав. Мөн цаашид тус сургуулийн арьс ширний инженер болон текстилийн инженерийн ангид оюутнуудыг тэтгэлэгтэй суралцуулах, богино хугацааны сургалтыг ноос, ноолуур, арьс шир, нэхмэлийн болон гутлын үйлдвэрүүдэд явуулах, түүхий эдийн чанарыг сайжруулах, байгаль орчинд ээлтэй боловсруулах технологийг нэвтрүүлэх хүрээнд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ БНТУ-ын төлөөлөгчид илэрхийлэв.
Үзсэн: 3173
Tweet