авто, мото спорт сонирхогчдын “Power expo & festival” нээлтээ хийх гэж байна
Уг наадамд энэ жил БНХАУ, БНСУ, ОХУ, АНУ, Япон, Казахстан, Киргизстан зэрэг орны оролцогч оролцохоор болжээ
13 дахь удаагаа зохион байгуулах авто, мото спорт сонирхогчдын “Power expo & festival” нээлтээ хийх гэж байна. Гурван өдрийн турш шилдгүүдээ тодруулах уг наадамд энэ жил БНХАУ, БНСУ, ОХУ, АНУ, Япон, Казахстан, Киргизстан зэрэг орны оролцогч оролцохоор болжээ. Автомашин, мотоциклийн сонирхолд хөтлөгдсөн залуус спортын нэгэн төрөл болтлоо хөгжиж байгааг зохион байгуулагчид дуулгалаа. Энэ үеэр Азийн дрифтийн аваргын цомын эзнийг тодруулна. Спортын төрөлд албан ёсоор багтдаг дрифт Монголд хөгжөөд 13 жил болж байна. Дашрамд сонирхуулахад, монголд одоогийн байдлаар бүртгэлтэй дрифтийн 22 клуб ажиллаж байна. Тэмцээн уралдаанд 150-200 тамирчнаас шалгарсан нь оролцдог гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Мөн энэ жилийн наадамд Ази, Европ тивийн орноос гадна АНУ-ын тамирчид автомашин, мотоциклийн уралдаанд оролцохоор болжээ. Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100, замын хөдөлгөөний дүрэмтэй болсны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан авто, мото спорт сонирхогчдын “Power expo & festival” Улаанбаатарт зохион байгуулагдах болсон нь оролцогчдын анхаарлыг татсан гэдгийг Монголын мэргэжлийн спорт автомашины холбооноос мэдээллээ.
Үзсэн: 3478
Tweet