Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд авирах авиралтаа энэ долоо хоногт эхлүүллээ


Densmaa 2025-05-12 10:05

Авиралтад олон улсын хэмжээний мастер А.Баттогтох болон Б.Батхишиг нар Эверестийн өмнөд хөтөлийн замаар авирч байгаа ажээ

Дэлхийн хамгийн өндөр цэг болох далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт оршдог Эверестийн оргилд Монголын хоёр уулчин авирах авиралтаа энэ долоо хоногт эхлүүллээ. Авиралтад олон улсын хэмжээний мастер А.Баттогтох болон Б.Батхишиг нар Эверестийн өмнөд хөтөлийн замаар авирч байгаа ажээ. Одоогоор манай уулчид өндрийн кэмпүүдийг байгуулж, олс тавих хугацаанд бэлтгэлээ базааж байна. Монголын уулчдаас 20 жилийн өмнө гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Эверестэд анх авирсан. Мөн 2011 онд гавьяат тамирчин Б.Гангаамаа Эверестийн оргилд гарснаар анхны эмэгтэй уулчны амжилтын түүхийг бичсэн билээ. Үүнээс хойш 12 уулчин тус оргилд гарсан ч хоёр уулчин буух замдаа эндсэн юм.

 

Үзсэн: 3049

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна