Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” хэмээх 9 боть номыг хэвлүүллээ


Densmaa 2025-05-12 10:05

Богд хаант Монгол Улсын санхүүжилтээр Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг 110 жилийн дараа хэвлэн нийтлүүллээ

       Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн “Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн”  хэмээх 9 боть номыг хэвлүүллээ. Энэ тухай Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун, “Богд хаант Монгол Улсын санхүүжилтээр Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг 110 жилийн дараа хэвлэн нийтлүүллээ. Тус баримт нь монгол улсын хошуу нутгуудад хүн ам эдийн засгийн нарийвчилсан бүртгэл судалгааг хийхээр авч явсны ихээхэн хэсэг Краков хотын Ур чадварын болон Шинжлэх Ухааны Академийн Архивд хадгалагддаг, нөгөө үлдсэн хэсэг нь ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн архивд буй. Уг хүн ам, статистикийн баримт цуглуулгууд нь  Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хийгдсэн XX зууны хамгийн томоохон хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны болоод хэрэглээний чухал баримт” гэдгийг онцоллоо. Уг бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэхэд Варшавын Их сургуулийн Агата Барея-Стажиньск, Ежи Тулисов, Эва Дзиужиньска зэрэг залуу судлаач оролцож хамтран ажиллажээ. Энэхүү хүн амын данс материал нь 1915-1916 онд Халхын Сайн ноён хан, Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан аймгийн 40 гаруй хошуудын нутагт ажиллаж тухайн хошууны хүн амыг түүвэрлэн бүртгэж, эдийн засгийн хэрэглээг нарийвчлан судалж, хошууны ноёдын тухай дэлгэрэнгүй орос, монгол хэлээр тайлан болгож бичсэн бөгөөд хошууны нүүдэл, сүм хийд, түүх соёлын дурсгалыг нарийвчлан судалсан үнэ цэнтэй баримт юм. Тус баримтыг өнөөг хүртэл судалгааны эргэлтэд оруулж ашигласан судлаач Монголд байхгүй аж. Энэ жил Монгол, Польш Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн түүхэн цаг үед ном болон хэвлэгдэн гарч буйгаараа онцлогтой.

Үзсэн: 3069

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна