Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Дорноговь аймгийн Сайншанд суманд Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо


Densmaa 2025-05-14 11:05

Говийн бүс нутгийн иргэдийн амьдралын чанарт байгалийн баялгийн үр өгөөж шууд нөлөөлөх ёстой байгааг хуралдааны үеэр онцолсон байна

Дорноговь аймгийн Сайншанд суманд Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс болгож ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгасан байна. Мөн говийн бүсэд хэрэгжих томоохон бүтээн байгуулалт үйл ажиллагааг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн бодлоготой нийцүүлж шинээр тодорхойлох, “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлогыг эрдэмтэн, судлаачдын гаргасан саналд үндэслэж боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргах юм. Учир нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл, бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу уул уурхайгаас төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа говийн бүс нутгийн иргэдийн амьдралын чанарт байгалийн баялгийн үр өгөөж шууд нөлөөлөх ёстой байгааг хуралдааны үеэр онцолсон байна.

Үзсэн: 3146

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна