ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул есөн өргөөс долоо оноо авснаар мөнгөн медаль хүртэв
Тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч ОХУ, Энэтхэг, БНХАУ, Узбекистан, Казахстан тэргүүтэй 34 орны 254 тамирчин өрсөлдсөнөөс 221 нь олон улсын цол, зэрэгтэй байв
АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Монголын тамирчин мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул есөн өргөөс долоо оноо авснаар мөнгөн медаль хүртэв. Сүүлийн өрөг дуусахад долоон оноотой дөрвөн шатарчин байсан бөгөөд коэффицентийн илүүгээр дэд байрын болзол хангасан юм. Ингэснээр ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн анхны монгол шатарчин болов. Түүний хувьд өмнө нь энэхүү тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр эмэгтэй олон улсын мастерын цолны болзол хангахаас гадна дэлхийн цомд өрсөлдөх эрх авлаа. Түүнчлэн эрэгтэй олон улсын мастерын нэг, эмэгтэй их мастерын нэг норм биелүүлэхийн зэрэгцээ олон улсын чансаагаа +42.8-аар нэмэв. Дашрамд дурдахад, уг тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч ОХУ, Энэтхэг, БНХАУ, Узбекистан, Казахстан тэргүүтэй 34 орны 254 тамирчин өрсөлдсөнөөс 221 нь олон улсын цол, зэрэгтэй байв.
Үзсэн: 3133
Tweet