“Үндэсний бахархалт амьтан - Мазаалай баавгай"
Байгаль хамгаалагч нар өнгөрөгч саруудад 26 цэгт байрлах 3440 кг нэмэлт тэжээл хүргэж, биотехникийн арга хэмжээ авч 18 тн тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар эхлүүлсэн “Үндэсний бахархалт амьтан - Мазаалай баавгайг хамгаалах цогц ажил”-ын хүрээнд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч нар өнгөрөгч саруудад 26 цэгт байрлах 3440 кг нэмэлт тэжээл хүргэж, биотехникийн арга хэмжээ авч 18 тн тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн байна. Мазаалай нь говь цөлийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож амьдарсаар ирсэн, баавгайн бусад зүйлээсээ амьдралын өвөрмөц хэв маяг болоод экологийн орчин нөхцлөөрөө ялгардаг, Монгол орны нэн ховор амьтан юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлс, байгалийн нөөцийн хомсдол зэрэг олон хүчин зүйл тухайн зүйл популяцид ноцтой аюул учруулж байна. Үр дүнтэй хамгааллын арга хэрэгжүүлэх нь энэ ховор зүйлийг хадгалж, хамгаалж авч үлдэхэд чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байна.
Үзсэн: 3793
Tweet