Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалт


Densmaa 2025-05-16 11:05

Энэхүү төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдана гэлээ

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёрдахь төмөр замын холболтын бүтээн байгуулалт ийнхүү албан ёсоор эхэлж байна. “Гашуунсухайт хилийн боомтыг экспорт, импортын 22 гарцтай болгож, улсын эдийн засаг, гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлэхээс гадна, орон нутгийн иргэдийн амьдралын чанар, ажил эрхлэлт, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгож, орон нутагт ээлтэй хилийн боомт болж байгааг” Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Мөн Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн Шинэ эрин эхэлж буйг зарлалаа.  Энэхүү төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдах, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэнэ гэлээ. 

Үзсэн: 3764

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна