Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Элчин сайд М.Игавахара япон иргэдийн хамтаар мод тарилаа


Densmaa 2025-05-19 12:05

Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан 2012 онд “Сакүра” гэр музейг байгуулжээ

       Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара япон иргэдийн хамтаар мод тарилаа. Дэлхийн II дайны үед олзлогдон Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцож байсан япончуудын дурсгалд зориулан “Сакүра” гэр музейг  тус цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан юм. Япон цэргүүд 1945-1947 онд Улаанбаатар хотод зам, гүүр тавихад оролцож, Их тэнгэр дэх харшийн барилга, Сонгины амралт,  Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон, түүний хойдох 72 айлын орон сууц буюу арктай байшин, МУИС, Дуурийн театр зэрэг барилгыг барилцсаныг гэр музей дэх гэрэл зургууд харуулж байлаа. Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан 2012 онд “Сакүра” гэр музейг байгуулжээ.   

Үзсэн: 1884

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна