АХБ-наас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн шинэ стратегиа танилцууллаа
Манай улс тус банкны 2021-2024 хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд 13 цэцэрлэг, 7 сургууль ашиглалтад оруулж, улсын чанартай замын сүлжээг бэхжүүлэх зорилгоор 204 км авто зам барьжээ
АХБ-наас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн шинэ стратегиа танилцууллаа. Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан энэхүү стратеги нь хүртээмжтэй, тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой аж. Манай улс тус банкны 2021-2024 хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд 13 цэцэрлэг, 7 сургууль ашиглалтад оруулж, олон улсын болон улсын чанартай замын сүлжээг бэхжүүлэх зорилгоор 204 км авто замыг барьжээ. Бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилгоор 9 аймагт нийтдээ 27 мянган м куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламж ашиглалтад оруулсан төдийгүй “Боршоо”, “Алтанбулаг”, “Бичигт” хилийн боомтын дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байна. Мөн эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт 10 төсөл хэрэгжүүлж нийтдээ 41 сая ам.долларын бонд гаргасан нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд дөхөм болжээ. Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд хүртээмжтэй, эдийн засгийн төрөлжсөн өсөлтийг дэмжсэн, тогтвортой хөгжил, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, чадавх, боломжийг нэмэх стратегийн гурван тэргүүлэх чиглэлд анхаарч ажиллана хэмээн онцлов.
Үзсэн: 4403
Tweet