ЭБСалбарт хамаарах 7 мега төслийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв

Элчин сайд Кристэнсэн сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Старбэк Кристэнсэн тэргүүтэй төлөөлөгчтэй уулзлаа. Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслүүдээс аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хамаарах 7 мега төслийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол Данийн талаас чухал ашигт малтмал, газрын ховор элементийн хайгуул болон олборлолтын чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн Элчин сайд Кристэнсэн сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ.
Үзсэн: 9775
Tweet