Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

МИАТ компанийг онцлов


Densmaa 2025-07-28 01:07

МИАТ компанийг Боеинг 787-9 агаарын хөлөгтэй болсноор Истанбул, Франкфурт зэрэг холын зайн нислэгүүдээ илүү тав тухтай үйлдэх боломжтой болгосны дээр, орон нутгийн нислэгүүд нэмэгдсэн гэв

      Дэлхийн хамгийн өндөр ахиц дэвшил гаргасан 10 агаарын тээвэрлэгчийн нэгээр МИАТ компанийг нэрлэв. Дэлхий даяар агаарын тээврийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, үнэлгээ өгдөг Их Британийн “Skytrax” компани 2025 онд хамгийн өндөр ахиц дэвшил гаргасан 10 агаарын тээвэрлэгчийн мэдээллийг нийтэлжээ. Уг жагсаалтыг 650 гаруй агаарын хөлөгтэй Тайванийн “Starlux” компани тэргүүлсэн бол түүний араас Итали, Хонгконг, Герман зэрэг олон улсад асар өргөн сүлжээтэй агаарын тээвэрлэгчид нэрлэгдсэн байна. Тэгвэл энэхүү жагсаалтын 7-р байрт МИАТ бичигджээ. Skytrax-ийн гаргасан мэдээлэлд МИАТ компанийг Боеинг 787-9 агаарын хөлөгтэй болсноор Истанбул, Франкфурт зэрэг холын зайн нислэгүүдээ илүү тав тухтай үйлдэх боломжтой болгосны дээр, орон нутгийн болон олон улсын нислэгүүд нэмэгдэж, цар хүрээгээ тэлж хурдацтай ахиж дэвшиж байна гэжээ.

Үзсэн: 3938

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна