Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Цоохор ирвэсний нийт таван зулзага амьдарч буйг судлаачид илрүүлжээ


Densmaa 2025-07-28 01:07

Ирээдүйд таних зорилгоор зулзагануудын арьсан дор бичил чип суулгасан байна

       Монголын Тостын нурууны хоёр өөр үлийн газарт цоохор ирвэсний нийт таван зулзага амьдарч буйг судлаачид илрүүлжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд ховор тохиолддог, цоохор ирвэсний үлийг шууд судалсан зургаа, долоо дахь тохиолдол болж байгаа юм. Судлаачид эх ирвэсүүд нь ан хийж явах үеэр үлийн газарт очиж, зулзагануудын тоо, жин, хүйсийг тогтоож, ДНХ шинжилгээний зориулалтаар шүлсний арчдас авчээ. Мөн ирээдүйд таних зорилгоор зулзагануудын арьсан дор бичил чип суулгасан байна. Энэхүү судалгаа нь 2008 оноос эхлүүлсэн, урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд цоохор ирвэсний экологийг ойлгох, хамгааллын бодлогод үнэтэй хувь нэмэр оруулах ховор боломжийг бүрдүүлжээ.

Үзсэн: 3855

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна