"Унаган төрхөөрөө Орос орон" үзэсгэлэн Монголд нээлтээ хийж байна
Алс Дорнодын ирвэс, Байгаль-Амарын төмөр зам зэрэг Оросын ховор амьтад, үзэсгэлэнт газруудыг дүрсэлсэн гэрэл зургууд дэлгэгдэнэ
Бүх Оросын байгалийн их наадмын «Унаган төрхөөрөө Орос орон» үзэсгэлэн Монголд нээлтээ хийх гэж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын зочид, оршин суугчид олон улсын гэрэл зургийн уралдаануудын ялагч, шагналтан болсон Оросын гэрэл зурагчдын авсан онгон байгалийг харуулсан шилдэг 25 гэрэл зурагтай танилцах боломжтой. Үзэсгэлэнгийн хүрээнд Камчаткийн толгод, хойд туйлын туяа, Алтайн нуруу, цоохор ирвэс, цагаан баавгай, Алс Дорнодын ирвэс, Байгаль-Амарын төмөр зам зэрэг Оросын ховор амьтад, үзэсгэлэнт газруудыг дүрсэлсэн гэрэл зургууд дэлгэгдэнэ. Энэхүү арга хэмжээ нь Орос улсад наймдугаар сарын эхний ням гарагт уламжлал болгон тэмдэглэдэг Төмөр замчдын өдрийн босгон дээр “Оросын төмөр зам” НХН, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах юм.
Үзсэн: 2306
Tweet