Дэлхийн Пара шатрын аварга шалгаруулах тэмцээн БНЭУ-ын Гоа хотноо боллоо
Дөрвөн тивийн 18 улсын 90 гаруй тамирчин оролцсоноос Монгол Улсаас шатрын спортын мастер М.Хишигбаяр Рапид болон Блиц төрөлд тус бүр хүрэл медаль хүртсэн байна
Дэлхийн Пара шатрын аварга шалгаруулах тэмцээн БНЭУ-ын Гоа хотноо болж, шилдгүүдээ тодруулжээ. Монголын шатрын холбооны мэдээлснээр, тус тэмцээнд дөрвөн тивийн 18 улсын 90 гаруй тамирчин оролцсоноос Монгол Улсаас шатрын спортын мастер М.Хишигбаяр Рапид болон Блиц төрөлд тус бүр хүрэл медаль хүртсэн байна. Ташрамд дурдахад, ахмад тамирчин М.Хишигбаяр 1984 оны шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 2017 оны Бүгд Найрамдах Киргиз Улсад болсон тусгай хэрэгцээт иргэдийн Ази тивийн шатрын аврага шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Монголын ахмад шатарчдын улсын хошой аварга болсон туршлагатай шатарчин юм.