Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Америкийн Үндэсний их сургуулиудын тамирчдын холбооны алдрын танхимын гишүүнээр өргөмжлөлөө


Densmaa 2025-08-06 10:08

Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр оюутан ахуй цагтаа үзүүлсэн өөрийнх нь амжилт гурав дахь жилдээ тэрүүлсэн хэвээр байна

Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаярыг АНУ-ын Флорида мужийн Маями хотод АНУ-ын NCAA буюу Америкийн Үндэсний их сургуулиудын тамирчдын холбооны алдрын танхимын гишүүнээр өргөмжлөлөө. Энэхүү алдрын танхимд монгол хүн анх удаа орж байгаа бөгөөд түүний оюутан ахуй цагтаа үзүүлсэн өөрийнх нь амжилт гурав дахь жилдээ тэрүүлсэн хэвээр байна. Дивизон III нь хамгийн олон баг буюу 100 гаруй багаас бүрддэг бөгөөд академик боловсролыг давхар эзэмшин суралцдаг оюутнууд өрсөлддөгөөрөө онцлогтой. Тэрбээр одоогоос 20 жилийн өмнө Сэйнт Бэнэдикт'с дунд сургуулийг дүүргэж, Миннесота мужийн Сэйнт Жонсын их сургуульд 100 хувь тэтгэлгээр “Математик, бизнесийн удирдлага” мэргэжлээр 2011 онд бакалавр зэрэгтэй төгсжээ. Ийнхүү АНУ-ын дунд сургууль, их сургууль, үндэсний хэмжээнд нэрээ мөнхлөн, Монгол Улсаа олон улсын спортын тавцанд дахин нэгэн шат ахиулж чадлаа.

Үзсэн: 7254

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна