Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Лео Зенгийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2025-08-06 10:08

Цаашид тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр бүх түвшинд дэмжиж ажиллахаа талууд илэрхийллээ

       Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Лео Зенгийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар талууд хоёр улсын найрсаг харилцааг улам бэхжүүлж, аж үйлдвэр болон уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр байр сууриа солилцлоо. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ирэх есдүгээр сард болох "Уул уурхайн долоо хоног-2025” олон улсын үйл ажиллагааг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээлж, Австралийн уул уурхайн компаниудыг өргөн хүрээнд оролцохыг урив. Түүнчлэн газрын тос, нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг онцолж, уг салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг дурдав. Цаашид тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр бүх түвшинд дэмжиж ажиллахаа талууд илэрхийллээ.

Үзсэн: 7189

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна