Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгчтэй уулзав


Densmaa 2025-08-06 10:08

Монгол Улсын Үндэсний баялгийн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд Оманы Султант Улсын туршлага чухал болохыг уулзалтын үеэр талууд онцолж, хамтын ажиллагааг эхлүүлэхэд санал нэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч Абдулсалам Бин Мухаммад Аль-Муршидийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оманы харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг дурдаад Омантай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн Монголын Үндэсний баялгийн сангийн талаар танилцуулж, Оманы хөрөнгө оруулалтын газрын сайн туршлагаас судлах, хамтран ажиллах санал тавив. Монгол Улсын Үндэсний баялгийн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд Оманы Султант Улсын туршлага чухал болохыг уулзалтын үеэр талууд онцолж энэ чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд санал нэгдлээ. Уулзалтаар хоёр улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжуудын талаар мөн санал солилцов. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, байгалийн арвин баялагтай, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын хувьд Оманы Султант Улстай хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтой гэдгийг Ерөнхий сайд дурдлаа. 

Үзсэн: 7986

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна