Монгол Улс, БНХАУ хоорондын улсын хилийг гурав дахь удаагаа хамтран шалгана
Монгол, Хятадын улсын хилийг 1962-1964 онд тогтоож 1975 онд НҮБ-д бүртгүүлж байжээ
Монгол Улс, БНХАУ хоорондын улсын хилийг гурав дахь удаагаа хамтран шалгахаар боллоо. Энэхүү шалгалтыг Улаанбаатараас эхэлж, цаашид хилийн дагуу газар дээр нь хамтарсан багууд ажиллах юм. Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 1982-1984 онд Монгол, Хятадын улсын хилийг анх удаа, 2002-2005 онд 2 дахь удаа шалгахад геодезийн сүлжээ байгуулах, агаарын зураглалын аргаар байр зүйн зураг зохиох, улсын хилийн тэмдэг баганын солбицол, өндрийг тодорхойлох ажлыг гүйцэтгэсэн байна. Мөн Монгол Улс, ОХУ хоорондын улсын хилийг хоёр дахь удаа шалгах ажил 2023 онд эхэлж геодезийн сүлжээ байгуулах, байр зүйн зураг зохиох, улсын хилийн тэмдэг баганын солбицол, өндрийг тодорхойлох ажлыг гүйцэтгэж байгаа ажээ. Монгол, Хятадын улсын хилийг 1962-1964 онд тогтоож 1975 онд НҮБ-д бүртгүүлж байжээ.
Үзсэн: 2377
Tweet