Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Япон сурагчид Монгол улсад аяллаа


Densmaa 2025-08-15 11:08

сурагчдын бүтээлээр нийслэлийн 149 дүгээр сургуульд үзэсгэлэн гарч, оролцогчид зургаа тайлбарлан монгол сурагчидтай нэг өдрийг өнгөрүүлсэн аж

Япон Улсын Шизүока мужийн Яйзү хотын дунд сургуулийнхны дунд тавдугаар сард зарласан “Монголын тухай” сэдэвт гар зургийн уралдаанд шалгарсан 10 сурагч Монгол Улсад аяллаа. Анх удаа зохион байгуулсан уг гар зургийн уралдаанд тус хотын сурагчид идэвхтэй оролцсон байна. Тэдгээр сурагчдын бүтээлээр нийслэлийн 149 дүгээр сургуульд үзэсгэлэн гарч, оролцогчид зургаа тайлбарлан монгол сурагчидтай нэг өдрийг өнгөрүүлсэн аж. Мөн монгол бичиг, өв соёлтой танилцаж, шагай болон наадгайгаар наадах зэргээр монголын тухай мэдлэгээ гүнзгийрүүлжээ. Шизүока мужийн Яйзү хот Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажилласны 10 жилийнхээ ойн хүрээнд үе шаттай ажил өрнүүлж байгаа нь Монгол-Япон хоёр улсын орон нутаг хоорондын харилцааг хөгжүүлэхэд сайн жишиг болж байна гэлээ.

Үзсэн: 5075

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна