Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Чингис хаан” үндэсний музей “Монгол бахархал” танхимд үеийн үед дуурсагдах боллоо


Densmaa 2025-08-15 11:08

Монгол Улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж, монгол хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийг гайхуулан “Гиннесийн амжилт”-д бүртгэснийг батлах Алтан медаль, цом тэргүүтнийг тус музейд байршууллаа

“Чингис хаан” үндэсний музей “Монгол бахархал” танхимдаа  хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж, Геннисийн дээд амжилт үзүүлсэн монголчуудаа алдаршуулах зорилгоор тусгай булан нээсэн. Монгол Улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж, монгол хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийг гайхуулан “Гиннесийн амжилт”-д бүртгэснийг батлах Алтан медаль, цом тэргүүтнийг музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-д нэн чухал үзмэрүүд болгон төрсөн эгч дүүс болох Монгол Улсын гавьяат тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар хандивласан байна. Энэ үеэр МУГТ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Оюун ухааны спортын төлөөлөл болж, ой тогтоолтын спортод гаргасан амжилтыг Монголын төр засгаас үнэлж, Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээд удаагүй байна. Үүнтэй зэрэгцээд өөрсдийн гаргасан амжилтын дээжсээс "Чингис хаан" үндэсний музейн "Монгол бахархал"-ын танхимд дурсгал болгон өгч байгаа нь маш сайхан үнэ цэнтэй үйл явдал болж байна. Үеийн үед дурсагдах болж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашдаа амжилтаа ахиулж Монголын Улсынхаа нэрийг дуурсгах болно” хэмээв.

Үзсэн: 5114

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна