Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вонг хүлээн авч уулзлаа


Densmaa 2025-08-20 11:08

“Ногоон хэрэм” төсөл нь цөлжилт, шар шороон шуургатай тэмцэхэд их хувь нэмэр оруулж, ой нөхөн сэргээлтийг шинэ шатанд гаргасан, бодит бүтээн байгуулалт гэдгийг онцлов

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вонг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Б.Батбаатар Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн 2 дугаар шатыг амжилттай хэрэгжүүлсэн, 3 дугаар шатыг хэрэгжүүлэхэд дэмжиж буйд талархал илэрхийлэв. Энэ төсөл нь цөлжилт, шар шороон шуургатай тэмцэхэд их хувь нэмэр оруулж, ой нөхөн сэргээлтийг шинэ шатанд гаргасан, бодит бүтээн байгуулалт гэдгийг онцлов. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шинэ техник, технологи нэвтрүүлэх, БНСУ-ын төр, хувийн хэвшлийн байгууллагатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг дурджээ. Түүнчлэн Монгол Улс COP17-ын хүрээнд олон улсын бэлчээр, усны менежмент, нөхөн сэргээлт, ойжуулалт зэрэг санаачилгыг дэвшүүлэхээр ажиллаж байна. Цаашид хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын үйл ажиллагаа, уулзалт, санаачлагыг дэмжиж ажиллахад санал нэгджээ.

Үзсэн: 899

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна