Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна


Densmaa 2025-08-22 10:08

Чөлөөлөх дайны талаарх судалгааг эргэлтэд оруулж, олон талын эх сурвалжаас бүрдсэн шинэлэг баримт сэлтээр түүхийг баяжуулсан үйл явдал болж байна

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайны түүхийн судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Тус хуралд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хил хамгаалах ерөнхий газрын Хил судлалын хүрээлэн зэрэг 11 байгууллагын эрдэмтэн судлаач илтгэлээ тавьж хэлэлцүүллээ. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Японы 6 судлаач судалгааны үр дүнгээрээ илтгэл тавив. Дөрвөн улсын 17 эрдэмтэн судлаачийн “Дэлхийн II дайны төгсгөл: Алс дорнодод”, “Зөвлөлт Монголын хамтарсан Манжуурын стратегийн давшилт”, “Монгол ардын хувьсгалт цэргийн байлдааны үүрэг” илтгэл тавьсан энэ удаагийн хурал нь Чөлөөлөх дайны талаарх судалгааг эргэлтэд оруулж, олон талын эх сурвалжаас бүрдсэн шинэлэг баримт сэлтээр түүхийг баяжуулсан үйл явдал болж байна. Үүний зэрэгцээ хөрш орнуудын хамтын ажиллагаа, ойлголцлыг бэхжүүлэх, дайнд оролцсон ахмад дайчдын гавьяаг алдаршуулах, иргэд, олон нийтэд эх оронч-үндэсний үзлийг төлөвшүүлэхэд чиглэжээ.

Үзсэн: 1720

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна