Монголын баг тамирчид нийт 18 медаль хүртэж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өргөлөө
БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Робот чаллэнж” олон улсын роботын тэмцээнээс 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль авч, амжилттай оролцов
Монголын баг тамирчид БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Робот чаллэнж” олон улсын роботын тэмцээнээс 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль авч, амжилттай оролцов. Тэмцээнд Монголын робот хөгжүүлэлтийн холбоо, Шинэ эрин, Монгол тэмүүлэл, Улаанбаатар хотын 44 дүгээр сургууль, Орхон Эмпати, Өмнөговь аймгийн Ханбогд сумын хоёрдугаар сургууль гээд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ийнхүү оролцож, нийт 18 медаль хүртэж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өргөлөө.
Үзсэн: 3620
Tweet