Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“The MongolZ” "Esports World Cup 2025" тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо


Densmaa 2025-08-25 12:08

Монголын eSports-ын нэрийг дэлхийд өргөж буй “The MongolZ” баг дэлхийн хүчирхэг "Vitality" багийг хагас шигшээд шатанд буулган авсан

        Монгол Улсын “The MongolZ” CS2 баг Саудын Арабын Рияд хотноо болсон "Esports World Cup 2025" тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо. Финалын тоглолтод тэд БНТУ-ын “Aurora” багийг 3:0 харьцаагаар хожив. Алтан медалийн эзэд маань 500 мянган ам.доллароор шагнуулсан бөгөөд багийн тоглогч Мөнхболдын Содбаяр Techno тэмцээний MVP-ээр тодорч, түүний ах Мөнхболдын Азбаяр-Senzu мөн шилдэг тоглогчоор шалгарсан юм. Ташрамд дурдахад, Монголын eSports-ын нэрийг дэлхийд өргөж буй “The MongolZ” баг видео тоглоом сонирхогчдын олимп гэгдэх Esports World Cup 2025 тэмцээний CS2 төрөлд түрүүлэхдээ дэлхийн хүчирхэг "Vitality" багийг хагас шигшээ шатанд буулган авсан. Энэ жил "Vitality"-г хоёр удаа хожсон цор ганц баг болж байгаа юм. 

Үзсэн: 2770

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна