Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Алтай Таван богдыг зорих гадаад, дотоодын аялагч жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна


Densmaa 2025-08-25 12:08

Монгол Улсад "Богд" гэсэн үг орсон 280 гаруй уул байдгаас хамгийн өндөр нь Алтай Таван богд 4374 м

      Алтай Таван богдыг зорих гадаад, дотоодын аялагч жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Алтай Таван Богдод жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7-9 дүгээр сард цаг агаар хамгийн тохиромжтой гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар тун тогтворгүй, нэг өдөрт жилийн дөрвөн улирлыг үзэж болдог. Мөн Баян-Өлгийн нийт нутгаар ноднин өвөл цаг хүндэрч, зун хур бороо бага байсан ч хайрхны орчмоор олон жилийн дунджийн хэмжээнд хур тунадас бууж, тэр хэрээр өвс ногоо алаглан, намар цаг налайж, хүн зоны сэтгэл тэнүүн байна. Сонирхуулахад, Алтай Таван богд уул нь Монгол орны хамгийн баруун захад, нийслэл Улаанбаатар хотоос 1821 км, Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 185 км зайд тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумын заагт оршдог. Монгол Улсын хилийн нэгдүгээр багана Алтай Таван богдод байрласан байдаг. Монгол Улсад "Богд" гэсэн үг орсон 280 гаруй уул байдгаас хамгийн өндөр нь Алтай Таван богд 4374 м. Түүнчлэн Монголын түүх уран зохиолын хосгүй дурсгал болох "Монголын нууц товчоо" номонд "Улуг таг" буюу Их уул хэмээн тэмдэглэгдсэн, Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Өлгий зэрэг мөнх цаст оргилуудтай.

Үзсэн: 2781

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна