морьт харвааны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Тэмцээнд 16 орны 108 тамирчин оролцож, спортын дөрвөн ангилалд хурд, хүч, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлджээ
“Нүүдэлчин-2025” дэлхийн соёлын фестивалийн үеэр морьт харвааны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 16 орны 108 тамирчин оролцож, спортын дөрвөн ангилалд хурд, хүч, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлджээ. Монгол Улсын баг тамирчид “Масахе намнаа” төрөлд амжилттай оролцон алтан медаль хүртэн, гурван тамирчин дэлхийн аварга тамирчид боллоо. Дараа жилийн “Нүүдэлчин-2026” дэлхийн соёлын фестивалийн үеэр улсын аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
Үзсэн: 1137
Tweet