Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” УБ хотноо


Densmaa 2025-08-27 11:08

Олон улсын худалдааны төвийн хамтарсан Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих сангийн тэтгэлэгт хамрагдах монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд гэрчилгээг нь гардууллаа

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” үргэлжилж байна. Чуулга уулзалтын салбар хуралдааны үеэр Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төвийн хамтарсан Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих сангийн тэтгэлэгт хамрагдах монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд гэрчилгээг нь гардуулж, төслийг эхлүүлэх ёслол боллоо. Төслийг хэрэгжүүлэх анхны дөрвөн улсын нэгээр Монгол Улс шалгарсан нь манай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөдөлмөр, бүтээлч чадвар, амжилтыг үнэлж байгаагийн илрэл боллоо. Өнгөрсөн 4-5 дугаар сард явуулсан бүртгэлд манай 307 аж ахуйн нэгж хүсэлтээ илгээснээс 47 бизнес эрхлэгч эмэгтэй шалгарч, хоёр жилийн хугацаанд 1 сая ам.долларын санхүүгийн тэтгэлэг, сургалт, техникийн туслалцаа авах болжээ. 

Үзсэн: 2066

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна