“The MongolZ” дэлхийн чансааны гуравдугаар байрт жагслаа
“The MongolZ”-гийн залуус сүүлд Туркийн “Aurora” багийг 3:0-ээр буулган авсан бол дэлхийн цомд Techno MVP буюу Үнэ цэнтэй тоглогчийн шагнал хүртсэн
Цахим спортын дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн “The MongolZ” баг HLTV-ийн дэлхийн чансааны гуравдугаар байрт жагслаа. Энэ амжилт нь Монголын цахим спортын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт. “The MongolZ”-гийн залуус сүүлд Туркийн “Aurora” багийг 3:0-ээр буулган авсан бол дэлхийн цомд Techno MVP буюу Үнэ цэнтэй тоглогчийн шагнал хүртсэн. Тэд хамгийн сүүлд дэлхийн цомд түрүүлсэн бол үүнээс өмнө өнгөрсөн оны ДАШТ-д түрүүлж, “Blast Premier Bounty Fall-2025” тэмцээний мөнгө, “IEM Cologne 2025”-ын хагас шигшээ, “BLAST.tv Austin Major”, “ESL Pro League Season 21”-ийн дэд байрт шалгарсан юм. Тэгвэл тэднийг хүлээж буй дараагийн тэмцээн нь ирэх сарын 12-нд эхлэх “Fissure Playground 2” ажээ.
Үзсэн: 2704
Tweet