Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн ээлжит чуулга уулзалтад оролцож байна


Densmaa 2025-08-29 12:08

Чуулга уулзалтад Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн бодлогын талаар санал солилцов

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд дарга Н.Хүдэрчулуун тэргүүтэй төлөөлөл Токио хотноо Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн ээлжит чуулга уулзалтад  оролцож байна. Чуулга уулзалтад Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн бодлого, зохицуулалт, хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч, туршлага хуваалцлаа. Энэ нь Монгол Улс ФАТФ-ын зөвлөмж, стандартын хэрэгжилтийг сайжруулах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр үзүүлсэн ахиц, дэвшил, сайн туршлагаа бүс нутгийн хэмжээнд хуваалцах мөн гишүүн орны хувьд байр сууриа бэхжүүлэхэд ач холбогдолтой юм. Жил бүр зохион байгуулдаг чуулга уулзалтаар гишүүн орнуудын мөнгө угаахтай тэмцэх тогтолцоонд хийсэн харилцан үнэлгээний үр дүн, бүс нутгийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх цаашдын бодлого, стратеги, гишүүн орнуудын сайн туршлага, мэдлэгийг түгээх асуудлыг хэлэлцдэг.

Үзсэн: 4626

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна