Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Монгол-Польшийн бизнес уулзалт”-ыг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа


Densmaa 2025-08-29 12:08

Монгол Улсын талаас 30 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцон В2В уулзалт хийж саналаа солилцжээ

МҮХАҮТ Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Польшийн бизнес уулзалт”-ыг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Уулзалтаар талууд өөрийн орны эдийн засгийн нөхцөл байдал, гадаад худалдаа хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл солилцлоо. Польш Улсын Засгийн газрын дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг Экспортын зээлийн даатгалын корпораци төлөөлөгч Катарзина Ковальски “Польш Улсын аж ахуй нэгжтэй хамтран ажиллах хүсэлтэй Монгол Улсын аж ахуй нэгжүүдийн зээлжих эрх нэмэгдэж, хүү багасаж, зээлийн таатай нөхцөл үүсэж байгаа”-г дурдав. Тус уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, Монгол улсын бизнесийн орчны талаар танилцуулж, Бүгд Найрамдах Польш Улсын санхүү, даатгал, нягтлан бодох бүртгэл, гоо сайхан, уламжлалт анагаах ухаан, мах, махан бүтээгдэхүүн, боловсролын, зар сурталчилгаа, медиа, хууль, эрх зүй, соёл урлагийн салбарын 12, Монгол Улсын талаас 30 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцон В2В уулзалт хийж саналаа солилцжээ. 

Үзсэн: 5680

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна