Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Хэт холын гүйлтийн аяллыг зохион байгууллаа


Densmaa 2025-09-03 11:09

Гүйгчид өөрсдийн нийгмийн сүлжээ, олон улсын хэвлэл мэдээллийн сувгаар Монголын талаарх эерэг сэтгэгдэл, аяллын туршлагаа хуваалцсан байна

       Монголын аялал жуулчлалын холбооноос монголын аялал жуулчлалыг олон улсад сурталчлан таниулах, “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл сунгахыг зорьж байна. Энэ үүднээс “Empower Mongolia – Breaking Boundaries” олон улсын спорт, аяллын төслийг энэ оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-нд амжилттай хэрэгжүүлж, хэт холын гүйлтийн аяллыг зохион байгууллаа. Аялалд Австри, Герман, Испани, Франц, Швейцарь, Шинэ Зеланд болон Монгол Улсын 20 гаруй хүн хамрагдсанаас долоон эмэгтэй Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Орхоны хөндий, Бат-Өлзий, Хужирт сумын нутгаар дөрвөн өдрийн турш гүйжээ. Энэхүү аялал нь спортоор хичээллэдэг эмэгтэйчүүдийн үнэлэмжийг дээшлүүлэх, соёлын солилцоог дэмжих, монголын нүүдлийн соёл, байгаль орчны өвөрмөц онцлогийг дэлхийд сурталчлах зорилготой байв. Төслийн хүрээнд оролцогч гүйгчид өөрсдийн нийгмийн сүлжээ, олон улсын хэвлэл мэдээллийн сувгаар Монголын талаарх эерэг сэтгэгдэл, аяллын туршлагаа хуваалцсан нь манай улсын аялал жуулчлалын эерэг имижийг олон улсад түгээхэд хувь нэмэр оруулсан гэж зохион байгуулагчид тодотгожээ. Тус төсөл нь Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсад сурталчлах бодлогын чухал хэсэг болж, цаашид баруун Европын орнуудаас жуулчдын зорчих урсгалыг нэмэхэд хувь нэмэр оруулах аж.

Үзсэн: 1241

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна