Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний түрүүч Өмнөд Суданыг зорьлоо


Densmaa 2025-09-03 11:09

Монгол Улсын Зэвсэгт хүчин 2012 оноос эхлэн Өмнөд Суданд цэргийн баг илгээж, өнгөрсөн 13 жилийн хугацаанд нийт 14 ээлж нэр төртэй үүргээ биелүүлжээ

БНӨСУ-д явуулж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх хариуцлагатай үүргийг хүлээсэн Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний түрүүч Өмнөд Суданыг зорьлоо. Бие бүрэлдэхүүнийг үдэн гаргах үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар хэлэхдээ “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо. Та бүхэн ажиллагааны өмнөх бэлтгэл болон “Хааны эрэлд-2025” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хээрийн сургуулиар олж авсан мэдлэг, дадлага, ур чадвараа улам чамбайруулж ажиллагааны газар оронд өмнөх 14 дэх ээлжийн гаргасан амжилт, алдар хүндийг улам бататгаж, эх орон, ард түмнийхээ итгэлийг алдахгүй, өмнө тавьсан үүрэг, зорилго мадаггүй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүрэг, хувь нэмэр асар их байдгийг цаг ямагт санаж, эх орон, Зэвсэгт хүчнээсээ өгөгдсөн үүрэг, даалгаврыг монгол цэргийн ёсоор биелүүлээрэй” гэжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин 2012 оноос эхлэн Өмнөд Суданд цэргийн баг илгээж, өнгөрсөн 13 жилийн хугацаанд нийт 14 ээлж нэр төртэй үүргээ биелүүлсэн. Тэгвэл 15 дахь удаагийн ажиллагаанд цэрэг, цагдаа, онцгойгийн алба хаагчдаас бүрдсэн 850 хүний бүрэлдэхүүнтэй баг Өмнөд Суданыг зорьж байгаа юм.

Үзсэн: 2341

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна