Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулын цасан бүрхүүлийн хэмжээ багасжээ


Densmaa 2025-09-03 11:09

Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын хэмжээ сүүлийн 80 гаруй жилд 40 орчим хувиар багассан судалгаа гарсан

       Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулын цасан бүрхүүлийн хэмжээ багасжээ. Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул нь далайн түвшнээс дээш 4021 метрийн өндөрт оршдог. Уулын цасан бүрхүүлийн хэмжээ сүүлийн 10 жилийн хугацаанд 174.2 га, өөрөөр хэлбэл уулын цасан бүрхүүлийн хэмжээ сүүлийн 20 жилд 6.3 дахин багасжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр Монгол орны мөстөл, мөсөн голын талбай эрчимтэй багассаар байгаа талаар ЦУОШГ-аас онцгойлон мэдээлсэн юм. Дулаарал эрчимтэй явагдаж өндөр уулын мөнх цас, мөсөн гол их хэмжээгээр хайлаад байвал тэндээс эх авах гол мөрний урсцын хэмжээ буурдаг. Улмаар гол даган аж төрж буй иргэдийн амьжиргаа болон нийгэм, эдийн засагт олон тооны сөрөг үр дагаврыг бий болгодог.  Монгол орны мөсөн голууд хайлж, сүүлийн 70 жилд мөстлөгийн талбай 30 хувиар багассан статистик үзүүлэлт бий. Энэ нь бидний цэвэр усны нөөцөд ноцтой аюул учруулж байна гэсэн үг. Дашрамд дурьдахад, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын хувьд усны нийт нөөцийн 10.5 хувийг бүрдүүлдэг мөнх цас, мөсөн голууд багассаар байгаа. Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын хэмжээ сүүлийн 80 гаруй жилд 40 орчим хувиар багассан судалгаа гарсан. Тиймээс эко системийн тэнцвэрт байдлыг хамгаалахад анхаарах шаардлагатай байгаа”-г онцолсон. Мөн НҮБ-аас дэлхийн усны өдрийг энэ жил “Мөсөн голыг хамгаалах нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ. 

Үзсэн: 3363

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна