Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

олон улсын Талын марафон 28 дахь жилдээ Хүй долоон худагт болно


Densmaa 2025-09-04 11:09

Энэ жилийн тэмцээнд дотоод, гадаадын тамирчид, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, залуучууд оролцоно

        Монголын хамгийн ууган, тогтмол зохион байгуулагддаг марафоны нэг болох олон улсын Талын марафон 28 дахь жилдээ 2025 оны есдүгээр сарын 14-нд Хүй долоон худагт болох гэж байна. Тус арга хэмжээг Монголын хөнгөн атлетикийн холбоо болон олон улсын Талын марафон ТББ хамтран зохион байгуулна. Марафон нь Монголын нүүдлийн өв соёл, өргөн уудам тал нутгийн үзэсгэлэнтэй байгаль орчныг таниулахын зэрэгцээ оролцогчдын бие болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилготой. Энэ жилийн тэмцээнд дотоод, гадаадын тамирчид, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, залуучууд оролцоно. Оролцогчид 3, 5, 10 км, эсвэл 21 км-ийн зайнаас сонгон, тал нутгийн шороон зам дээр гүйнэ. Марафоны төгсгөлд түрүүлсэн оролцогчдод уламжлал ёсоор даага болон хониор шагнана. Тал нутгийн марафоныг жил бүр олон мянган хүн сонирхон оролцдог бөгөөд энэ жилийн арга хэмжээ өмнөхөөсөө илүү өргөн хүрээ, олон улсын оролцогчидтойгоор зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна.

 

Үзсэн: 2462

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна