Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Алтанбулагт ажиллалаа


Densmaa 2025-09-04 11:09

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын АЗШНБ-ыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав дахин, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын авто замын шалган нэвтрүүлэх хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлтийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. Тэрээр “Монгол Улс Евразийн 183 сая хүн, 2.4 их наяд долларын зах зээлд нэвтрэх, экспортын төрлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Алтанбулаг боомт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Монгол Улс бүс нутгийн тээвэр, логистикийн гол тоглогч болоход чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын АЗШНБ-ыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав дахин, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой болж байгаа юм. 2023 онд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа Алтанбулаг боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцаж байсан. Тухайн үед Засгийн гарын тэргүүн боомтын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгч байлаа. Өнгөрсөн хугацаанд  ч тэрээр энэхүү бүтээн байгуулалтын ажилд анхаарлаа хандуулсаар ирсэн байна.

Үзсэн: 5647

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна