Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Чөлөөлөх дайны 80 жилийн ой болж байна


Densmaa 2025-09-04 11:09

Монгол Улсын хилээс 560 км-ийн зайд орших Жанчхүүгийн даваа нь хойд талаас Жанчхүү буюу хуучин монгол нэрээр Хаалган хот руу орох замыг чөлөөлснөөр дайн ялалтаар өндөрлөж, дэлхийн 2-р дайн дуусав

       Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчид 2025 оны есдүгээр сарын 2-ны өдөр Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэхээр Бээжин хотоос 250 км-ийн зайд орших Жанчхүү хотод хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус газарт хүрэлцэн ирэхэд үлээвэр найрал хөгжимд угтах марш эгшиглэж, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар ёслолын ажиллагаа бэлэн болсныг төрийн тэргүүнд илтгэв. Монгол Улсын хилээс 560 км-ийн зайд орших Жанчхүүгийн даваа нь хойд талаас одоогийн Жанчхүү хот буюу хуучин монгол нэрээр Хаалган хот  руу орох замыг халхалсан Японы армийн гол түшиц газар, уртаашаа 36 км, өргөөшөө 16 км үргэлжилсэн хүчтэй бэхлэлтийн район байлаа. 1945 оны Чөлөөлөх дайны үеэр МАХЦ-ийн хурандаа Д.Нянтайсүрэнгийн командалсан 7 дугаар хуягт бригад, Зөвлөлтийн армийн 27 дугаар мотобуудлагын бригад гурав хоног ширүүн тулалдсаны эцэст уг бэхлэлтийг сэтэлж 8 дугаар сарын 21-нд Чуулалт хаалга орчмыг чөлөөлжээ. Ийнхүү өнөөдөр Монгол, Орос, Хятадын ард түмэн чөлөөлөх дайны 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Үзсэн: 5625

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна